Тэмцээний маршрут нь Сүхбаатарын талбай-Хар усан тохой хүртэлх 25 км-ын чиглэлд 26 их, дээд сургууль, коллежийн оюутан залуус авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөх юм. Оролцогчид уулын оргил эзлэх, бартаа тойрох, сэлүүрт завь, зүг чиг олох, нуувч илрүүлэх, “спорт бидний амьдралд” мюзикль бэлтгэх, багийн ахлагчдын “Чи чадна” тэмцээн гэсэн долоон төрөлд багаараа хүч үзнэ. Энэ тэмцээнд Монголын явган аялал спортын холбооны мэргэжлийн эмч, шүүгч ажиллах аж.

Д.Думаа