Ингэхдээ, ““Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 50 мянга болгох тухай зарлиг гаргалаа” гэсэн ор үндэсгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж уг мэдээллийг зарим эх сурвалжууд зориудаар түгээж байна. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуроор томилно” хэмээн мэдээллийн цахим хуудсууд ямар нэг эх сурвалжгүйгээр үндэслэлгүй мэдээлж байна. Дээрх мэдээллүүд нь ор үндэсгүй бөгөөд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч бие даан шийдвэр гаргах боломжгүй асуудал юм.

Ор үндэслэлгүй энэ мэт мэдээлэл нийтэлж, түгээж, уншигчдыг төөрөгдүүлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг албан ёсны эх сурвалжаас тодруулж, баримттай бодит мэдээлэл түгээхийг хүсье” гэжээ.