Header Image

49 хоногт юу болов

49 хоногт юу болов

Иргэд болон оффшор дансанд хөрөнгө бүхий улстөрчдийн тоолж өнгөрүүлсэн 49 хоногийн хугацаанд юу болсныг цаг хугацааны дарааллаар тоймлон хүргэе. 

49 хоногт оффшороос мөнгөө татна уу (2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр)

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Тэр 49 хоногийн хугацаа нь дуусаад хоёр хонож байна.

АТГ, ЦЕГ хамтран Эрүүгийн хэрэг үүсгэв (2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр)

Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллага хамтран явуулах тухай” тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна.

Бүсэд хамаарах орнуудын жагсаалтыг батлав  (2017 оны 8 дугаар сарын 30-ний өдөр)

Засгийн газрын хуралдаанаас оффшор бүсэд хамаарах 50 гаруй орны нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан байна.Тэгэхээр дээрх хуулийн зохицуулалт нэг мөр гүйцэд  үйлчлэх нөхцөл боломж бүрдэж байна.

Засгийн газрын хуралдаанаар Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг хэлэлцэн хавсралтаар баталжээ.

АТГ-ын дарга Х.Энхжаргал Засгийн газраас оффшор бүсэд ийм ийм орон багтана гэсэн тогтоол гарч баталгаажсан тул 3 сар, 30 хоног гэсэн ойлголтоо хөөн тооцоолоход 2018 оны нэгдүгээр сарын 10-дын орчимд оффшорт данстай хүмүүс хөрөнгөө хэрхэн зохицуулснаа мэдүүлэх боломж байгааг онцолсон юм.

Учир нь Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямын өгүүлснээр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас 3 сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах учиртай. Ингээд өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.