Header Image

Хүрэл зэвсэгийн үеийн судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүтээгдэнэ

Хүрэл зэвсэгийн үеийн судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүтээгдэнэ

Монгол улсын шинжлэх ухааны академийн Түүх, Археологийн хүрээлэн, Их Британий Оксфордын их сургуулийн Археологийн сургуулийн хамтарсан “Flame-Монгол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.

Хуралд Монголын судлаачдаас гадна Их Британи, ОХУ, БНХАУ, Германы судлаачид оролцож байна.

Уг төслийн зорилго нь Евразийн хэмжээнд, түүний дотор тал нутгийн хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн гарал үүсэл, түүхэн хөгжил, эртний хүрлийн үйлдвэрлэлийн технологи ба судалгааны арга зүйг боловсронгуй болгох, газарзүй мэдээллийн системд тулгуурлаж бүхэлд нь хамарсан нэгдсэн мэдээллийн сан бүтээхэд чиглэж байгаа ажээ.

Мөн хуралд Монголын ба хөрш зэргэлдээх бүс нутгийн хүрлийн үеийн Археологийн соёлуудын судалгааны өнөөгийн байдал, шинэлгмэдээллийг агуулсан 8 илтгэлийг хэлэлцэх юм.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.