УИХ-ын даргын зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эзгүй  байсан УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байгаа юм. Түүнийг эзгүй хойгуур МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан.

УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороог, 14 хоногийн дотор УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах учиртай.

Тиймээс УИХ-ын даргын зөвлөл дээрх хуралдаануудын товыг тогтоохоор хэлэлцэж байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдах гэнэ.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.