Монгол Улсын хувьд ХБНГУ-тай нягт хамтран ажилладаг. Тэр үүднээсээ олон томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тэгвэл өнөөдрийн уулзалтаар байгаль орчны салбарт хоёр улсын Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн I үе шатны 2017 оны хэрэгжилт болон II үе шат эхлэхтэй холбогдуулан санал солилцсон юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол-Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн Босголт Зээлийн банк (KfW)-аар дамжуулан хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл” нь монгол орны байгаль орчны салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд бидний зүгээс ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна. Мөн тус төслийн хүрээнд түймрийн эрсдэл бүхий Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатай нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур зэрэг тусгай хамгаалалттай газрын 14 захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон автомашин, багаж хэрэгслийг олгосон нь ялангуяа хуурайшилт их, ой хээрийн түймэр олон гарсан 2017 оны хувьд цаг үеээ олсон чухал ажил болсон. 2017 оны түймэрт өртсөн талбайн хэмжээ эцэслэж гараагүй байгаа ч урьдчилсан тооцоогоор энэ жил УТХГ-т гарсан нийт 46 удаагийн ой хээрийн түймрийн 50 мянга орчим га талбайг эдгээр автомашинуудын тусламжтайгаар цаг алдалгүй шуурхай унтрааж чадсан. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.