Header Image

Гурван уулзварын засвар энэ сарын 10-нд дуусна

Гурван уулзварын засвар энэ сарын 10-нд дуусна

Хан-Уул дүүргийн 15-р хороо Богджавзандамбын уулзвар, ХААИС-ийн хойд талын уулзвар, Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, “Өгөөж Чихэр боов” компанийн баруун урд уулзваруудыг өргөтгөх зам засварын ажлыг гүйцэтгэж байна. Уг гурван уулзварын өргөтгөлийн ажил наймдугаар сарын 10-ны өдөр дуусна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын засварын ажил хийгдэж байна.

Уг ажлын хүрээнд долдугаар сарын 31-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас Авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хязгаарлаж байгаа ажээ.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.