Ой хээрийн түймэр гарч болзошгүй онцгой бүс газрууд болох Төр хурахын ам, Богд уул, Шар хоолойн ам, Улиастайн гол, Улиастайн ам, Нам даваа, Бумбат, Туул голын эрэг дагуу тогтмол эрүүл гарчээ. Мөн дүүргийн шуурхай бүлэг холбогдох байгууллагуудад хоёр цаг тутамд мэдээлэл өгч байгаа юм.

Иргэн та болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд албаны хүмүүсийн шаардлага, мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, хэрэгжүүлэн сонор сэрэмжтэй байхыг дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс сануулж байна.