Дорнод аймгийн Халхгол суманд орших Буйр нуур, БНХАУ-ын Манжуур хот, Рашаант хот руу чиглэсэн аялал, жуучлал, амралт, зугаалгын хөдөлгөөний урсгал жирийн өдрүүдээс эрс нэмэгдэж байна

Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор улс хоорондын болон орон нутгийн чанартай авто замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцох, хамгаалах бүс, малгай, хүүхдийн суудлын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Иймд жолооч, зорчигч та өөрийн тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд хурдыг зөв тохируулж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөндөө соёлтой, дүрмийн дагуу оролцохыг сэрэмжлүүллээ.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.