Монголын хөрөнгийн бирж өчигдөр буюу энэ сарын 17-нд “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 20 компанийн 129 мянга 237 ширхэг хувьцаа арилжжээ.

Арилжаагаар 12 компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  байна. Тухайлбал, “Евроазиа Капитал холдинг”  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.99 хувиар өссөн бол “Авто импекс” компанийн ханш хамгийн 13.64 хувиар уналаа.

Мөн өдөр 7277 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд 426 сая 874 мянга 330 төгрөгөөр арилжаалжээ. Харин Засгийн газрын үнэт цаасны багцын арилжаагаар 19 мянга 717 ширхэг үнэт цаасыг  1 тэрбум 755 сая 207 мянга 340 төгрөгөөр борлуулжээ.

Ингэснээр “MSE ALL” индекс 875.24 нэгж болж 0.64 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 554 тэрбум 723 сая 917 мянга 143 төгрөг боллоо.

Д.Думаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.