‘One World-One Khuvsgul’ фестивал болно

“Хөвсгөл -Нэг үе”  клуб санаачлан Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор “One World-One Khuvsgul” фестивалийг   7-р сарын 21-нд Мөрөн хотод зохион байгуулахаар болжээ. Энэхүү фестивал нь “Авьяаслаг жуулчин”, “Монгол брэнд”, “Night market” зэрэг  хэд хэдэн хэсгүүдтэй.  Тэр дундаа зөвхөн гадаад жуулчдад зориулан анх удаагаа “Авьяаслаг жуулчин” шоу уралдааныг зохион байгуулах гэж байнаГадаад  жуулчдын дунд урлагийн авъяастан шалгаруулах уралдааныг зохион байгуулж, түүнийг түгээн дэлгэрүүлэх байдлаар үндэсний болон олон улсын хэмжээнд Хөвсгөл аймгийг сурталчилж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Зохион байгуулалт, шүүлт, хөгжим найруулга бүгдийг  “До Ре sound”  продакшн,  “B Sound” продакшн, Чоно хамтлагын ахлагч  Д. Дэрмээ нар хариуцан ажиллах ажээ.

Энэхүү уралдааны удирдамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

ONE WORLD-ONE KHUVSGUL
ФЕСТИВАЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ
“АВЬЯАСЛАГ ЖУУЛЧИН” УРАЛДААНЫ УДИРДАМЖ
 

Тус уралдаанд гадаадын жуулчид урлагийн чөлөөт төрлүүдээр оролцоно 
Хөгжим, техник хэрэгслийг зохион байгуулагч хариуцна, /цахилгаан гитар, бөмбөр, даралтат хөгжим, bass гитар/ 
Уралдааны шүүгчдийг зохион байгуулж буй байгууллагын зүгээс томилно
Нийгмийн сүлжээний хандалт, үзэгчдийн саналыг харгалзан үзнэ
Оролцогчдоос эхний 3 байрыг шалгаруулж тухайн орой болох ONE WORLD ONE KHUVSGUL шоунд оролцуулна. 
Уралдааныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв зам дагуу байрлах тусгайлан бэлтгэсэн тайзнаа зохион байгуулна. 

Тавигдах шаардлага: 


Ая, понограм оролцох багууд бэлдэж ирэх
Понограм шаардлага хангасан байх
Өөрт хэрэглэгдэх бусад материал хэрэгслийг оролцогчид бэлдсэн байна.
Хөтөч /guide/ уралдаанд дэмжигч, туслагчийн үүргээр оролцох боломжтой.

 

Шагнал:
1-р байр: 500$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
2-р байр: 300$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
3-р байр: 200$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
Жич: Уралдаанд бүртгүүлсэн эхний 15 оролцогч оролцох эрхийг авна.

Холбоо барих: 95812321, 88050491, 99182268

+ There are no comments

Add yours