ГССҮТ-ийн статистик мэдээгээр 2017 онд өмнөх оноос хоёр дахин илүү хүн могойд хатгуулсан байна гэж Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа ажээ.

Mанай оронд дөрвөн овог, долоон төрөлд хамаарах есөн төрлийн могой байдаг бөгөөд дөрвөн зүйл нь хортой, таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй могойд хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг байна.

Могойд хатгуулсны дараа анхны тусламж үзүүлэхдээ түргэн тусламж дуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх, тайван байлгаж, хөдөлгөөнийг хязгаарлах, идэх, уух зүйлсийг хориглох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөлөө. Мөн амралт зугаалгаар явах үедээ хүүхдийг ой мод, хад асга руу ганцааранг нь явуулахгүй байх, эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Д.Думаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.