Өмнө нь шүүх хурал энэ сарын 16-нд Улсын дээд шүүхэд хаалттай эхэлсэн ч ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг мөн л гадаад улсад эмчилгээнд явсан гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулаад байв.

Шүүх хурал хойшлох үед ялтан Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Чимгээгийн өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар хурлыг хойшлууллаа. Миний хувьд энэ хурлыг олон түмэнд нээлттэй хийгдээсэй гэж хүсэж байгаа. Улсын дээд шүүхийн энэ хурал бол бидний эцсийн найдвар болоод байна. Тиймээс л энэ хэргийг нээлттэй хэлэлцэж үнэн мөнийг олох байх гэж найдаж  байна. Хүүтэйгээ хамгийн сүүлд Цагдан хорих 461 дүгээр ангид байхад нь уулзсан. Ялын тогтоолыг биелүүлж чанга дэглэмтэй хорих руу шилжүүлснээс хойш уулзаж чадаагүй. Хорихоос уулзуулахгүй байгаа. Хэзээ уулзаж болох талаар ч бидэнд ямар нэг мэдээлэл өгөхгүй байна” хэмээн ярьж байжээ.