МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж нар өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон СЕХ-ны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт БНСУ-ы иргэн Ю Ван Сүгээс 50 сая вон өгсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер хуудсаар тархсан. Түүнчлэн БНСУ-ы иргэн Ю Ван Сүгээс нэр дэвшигчид 50 сая вон өгснөө хүлээн зөвшөөрсөн албан бичиг ирүүлсэн талаар СЕХ-ноос олон нийтэд мэдээлсэн юм. Уг асуудлыг ЦЕГ-аас шалгаж байгаа аж.

Нэр дэвшигч С.Ганбаатар нь гадны иргэдээс мөнгө аваагүй бөгөөд дээрх асуудал нь бусад намын явуулга байх магадлалтай хэмээн МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж мэдээллийнхээ эхэнд хэллээ.

Тэрбээр, “МАХН энэ удаад ч, өмнө ч сонгуульд оролцохдоо хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. БНСУ-ын иргэн Ю Ван Сү гэгч хэн болохыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоогүй байхад СЕХ олон нийтэд зарласан нь хууль бус үйл ажиллагаа. Энэ бол С.Ганбаатарын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа асуудал юм. Энэ мэтээр хууль зөрчиж байгаа СЕХ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулж чадахгүй. Тиймээс СЕХ татан буугдах ёстой” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.