Тухайлбал Баянгол дүүргийн 4-р хороо 28, 29 дүгээр байрны автомашины граж усанд автсан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид соруулж аюулгүй болгосон. Мөн дүүргийн 4-р хороо Голден парк 2 хотхоны 301-р байрны автомашины граж усанд автасныг нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид соруулсан байна.

Г.Думаа