Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ онд Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл олгох аж. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, айраг, зайрмаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм. Харин согтууруулах ундаа ,тамхи, халаасан болон нөөшилсөн хоол, түргэн муудах майонез, өндөг, хиам болон тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн борлуулахыг хориглоно.
Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт НМХГ-ын явуулын лаборатори, мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тогтмол хяналт тавих юм. Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг хураан авч, хуулийн дагуу торгууль ногдуулах юм байна.
Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг өнөөдрөөс энэ сарын 27-ныг хүртэл дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авах юм. Өнгөрсөн жилүүдэд худалдаа эрхлэх зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог байсан бол энэ оноос иргэдэд ч өгөх болсон байна. Ингэхдээ худалдаа эрхлэх хүсэлт ирүүлсэн иргэдийн борлуулах бүтээгдэхүүнд шинжилгээ хийх аж. Харин хуушуур борлуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгох ажээ.

Г.Гэрлээ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.