Friday, April 26 2024

1000 айлын орон сууц барихаар болжээ

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийсэн билээ. Тус хэлэлцээрт Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барих тухай тусгасан байна.

Тэгвэл Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ахалсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад иржээ.

Улаанбаатар хотод баригдах 1000 айлын орон сууцны төслийг ӨМОЗО-ны Бугат хотын захиргаа хариуцаж байгаа юм. Тиймээс хоёр талын ажлын хэсэг Бугат хотноо хуралдаж, Ерөнхий сайд нарын хэлэлцээрээс хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, төслийнхөө талаар хэлэлцсэн байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: