Friday, April 26 2024

Өнөөдөр нэр дэвшигчид халз мэтгэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох анхны мэтгэлцээн “Хууль эрх зүй-Шударга ёс” сэдэв дор өнөөдөр 20 цагаас эхлэх юм. Тус мэтгэлцээнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар оролцоно.

Энэхүү мэтгэлцээнийг Монголын Телевизүүдийн холбооны гишүүн өргөн нэвтрүүлгийн 16 сувгаар шууд дамжуулах бөгөөд иргэдээс нэр дэвшигчдэд тавих асуултыг хүлээн авна. Асуултыг ФэйсбүүкТвиттер зэрэг нийгмийн сүлжээ болон 19001950 утсаар 17:00 цагт хүртэл хүлээн авах бөгөөд нэр дэвшигчдэд тавих асуултыг сугалаагаар cонгох юм байна.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours

You May Also Like: