Талбайг чөлөөлснөөр гэр хорооллын утааг багасгаж чадна

Баянгол дүүргийн үйл ажиллагаатай танилцаж байгаа хотын даргын айлчлал Баянгол дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байгаа орон сууцны байрны барилга угсралтын явц, IV хороо, ОСНААГ-ын Баянгол дүүргийн ХҮТ-11, ХҮТ-ийн 98 дугаар ус, дулаан дамжуулах төвийн үйл ажиллагаатай танилцсанаар үргэлжилсэн юм.

Баянгол дүүргийн бүтээн байгуулалт нийслэлийн хувьд маш чухал. Иймээс дүүргийн 10 дугаар хорооны 30 га талбайд баригдаж буй 112 айлын орон сууц, 1500 хүүхдийн сургууль цэцэрлэг барих ажлын ерөнхий төлөвлөгөө танилцсан юм.  Одоогийн байдлаар барилгын ажил хэвийн явагдаж байна.  Уг ажлыг хийж гүйцэтгэхэд хамгийн гол нь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талд анхаарах шаардлагатай байгааг “Грийн ресурс” компанийн захирал танилцууллаа.

Энэ хэсгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэчихвэл уг компани барьж байгаа барилгаа ирэх наймдугаар сард ашиглалтад оруулж, нэмж 400 айлын орон сууцны ажлыг эхлүүлэх  бүрэн боломжтой болох юм.

Г.Намуун

+ There are no comments

Add yours