Мөн өдрүүдэд, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг Биокомбинатын зам, Сонгины амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” маркийн автомашин онхолдож дөрвөн хүн гэмтжээ. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, III эмнэлэгийн урд замд амины “Toyota Chaser” Д жолооч нь явган зорчигч 32 настай У-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Г.Намуун