Дэлхийн дулаарал Антарктидыг ногоон болгож байна

Дэлхийн дулаарал Антарктидыг ногоон болгож байна

Антарктид тив ирээдүйд илүү ногоон болох төлөвтэй байгааг судалгаар тогтоожээ. Судалгааг Их Британийн Ексетерийн Их Сургуулийн судлаач Мэтью Эмесбури удирдан явуулсан байна. Антарктидын хойд хэсгийг алс бөглүү, онгон зэлүүд газар гэж бодож магадгүй, харин судалгаагаар цаг уурын өөрчлөлтийн нөлөө нь тэнд аль хэдийн хүрээд байгаа бөгөөд тивийн бусад хэсгийг бодвол илүү хурдан дулаарч байгаа аж.

Судалгааны баг сүүлийн 150 жилийн мэдээллийг харьцуулж үзсэний үндсэн дээр сүүлийн 50 жилд хөвдний тархац нэмэгдсэн болохыг тогтоосон байна. Энэ нь Антарктидын экологийн тогтолцоог өөрчилж Арктикт ажиглагдаж буй өөрчлөлтүүдтэй адил үзэгдэл болж магадгүй байгааг тэрээр онцолжээ.

АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний төвийн мэдээллээр, өнгөрсөн сард Арктикийн мөсөн бүрхүүл урьд өмнө нь байгаагүй хамгийн бага хэмжээнд хүрч багассан бол Антарктид тивд ч мөн адил ийм үзэгдэл болжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.