УИХ өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчин улаан гэрлээр гарвал явган зорчигч 25000 төгрөгөөр торгуулна. Харин гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20000 төгрөгийн торгууль төлөх юм.

Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлбэл 50000 төгрөгөөр торгуулах бол замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасна.

Техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно.

Авто зам, замын байгууламжийг эвдэж, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгоно.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.