Согтуугаар жолоо барьсан 47 жолоочийг саатуулжээ

 Замын цагдаагийн албаны ЖШУХ-т өчигдөр 388 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас зургаан хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ.

Явган зорчигч мөргөсөн гурав, мөргөлдсөн есөн осол бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд нэг хүүхэд өртжээ. Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж чаджээ. Баянзүрх дүүргийн нутаг Амгалангийн төмөр замын гарамын замд S.Legacy маркийн автомашины жолооч Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Specio маркийн автомашинтай мөргөлдөж жолооч жолооч, зорчигч нарын хоёр хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

Иймд жолооч та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours