Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийв.

Тэрээр “Эрүүгийн хуульд эх орноосоо урвасан урвагчийг өршөөх зохицуулалт оруулчихлаа. Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан. Өөрөөр хэлбэл зөвхөн дайны үед л эх орноосоо урвасан гэх заалт ашиглах нь. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл. Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгосон байгаа юм. Гэтэл өмнөх хуульд ийм байгаагүй. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон хамтран ажилласан гадаадын иргэн байгууллагад шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаатай мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан хадгалсан, дамжуулсан бол 8-15 жилээр ял шийтгүүлнэ” гэдэг заалт шинээр батлагдсан. Өөрөөр хэлбэл гадны тагнуулын байгууллагад элсвэл 8 жилийн л ял авах нь. Ийм л аюултай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна” гэлээ.
Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирч болзошгүй гэж үзэж байгаа учир О.Баасанхүү гишүүн энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудад шаардлага өгч, үе үеийн тагнуулын байгууллагын дарга нартай уулзаж энэ талаар ярилцан дүгнэлт гаргаж, хууль хэрэгжихээс өмнө нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллана гэв.
Ү.Үнэн

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.