ЗААЗУУРДАГЧ ЭТГЭЭДИЙГ 25 ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭВ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 9.00 цагаас эхэлсэн хятад иргэн Өргөнталд холбогдох хэргийн шүүх хурал таван цаг үргэлжилж, анхан шатны шүүхийн шүүгч нар шийдвэрээ гаргалаа.

Хятад иргэн Өргөнтал нь Монгол Улсын иргэн хамтрагч амьдрагч бүсгүй болон бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байгаа үед нь хүч хэрэглэн амийг нь хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн.

 Түүний үйлдсэн гэмт хэрэгт Монгол Улсын цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.6 болон 91.2.15, 91.2.16 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгасан. Уг хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэнээр хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, шүүгдэгч этгээдэд 25 жил хорих ял ногдуулж, уг ялаас 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.

Түүнчлэн шүүгдэгч хятад иргэн Өргөнтал нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болон ар гэрийнхэнд 8.7 сая төгрөгийн нөхөн олговор өгөх шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид гаргалаа.

Сэтгүүлч С.Саянаа

+ There are no comments

Add yours