Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагаас жил бүр гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексийг өнөөдөр зарлалаа. Шинэ индексээр Монгол улс өмнөх 2016 онтой харьцуулахад есөн байраар ухарч 69 дүгээр байрт жагсчээ.

Парис төвтэй энэхүү байгууллага дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний байдалд дүн шинжилгээ хийжээ. Эхний таван байрны дөрвийг нь Скандинавын хойгийн орнууд эзэлжээ.

Өнгөрсөн 2016 онд чөлөөт хэвлэлээрээ алдартай хөгжиж буй орнуудад хүртэл ухралт ажиглагдсаныг энэ жилийн тайланд онцолсон нь анхаарал татаж байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн жагсаалтаар 41-т жагсч байсан АНУ хоёр байр ухарч 43-т орсон нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональ Трамп хэвлэлийнхэнтэй дайн зарлаж, зарим хэвлэлийг гадуурхан Цагаан ордондоо оруулахаа больсонтой холбоотой. Хойд Солонгос жагсаалтад сүүл мушгижээ.

Сэтгүүлч Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.