Хан-Уул дүүрэгт  иргэд олон нийтэд  хууль тогтоомжийг сурталчлан таниулах мэдээлэх, иргэдийн  хууль  эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон ил тод нээлттэй болгох  ажлын хүрээнд дүүргийн  прокурорын газар, дүүргийн ГХУСАЗЗ-тэй хамтран “Хууль сурталчлах танхим”-ыг хамтран байгуулж  өнөөдөр  нээлтээ  хийсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн  прокурор Ц.Батболд болон  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн  гишүүд, хууль хяналтын байгууллагын  холбогдох албан тушаалтнууд,  төр, олон нийтийн  байгууллагын төлөөлөл  оролцлоо.
“Хууль сурталчлах танхим”  ажилласнаар  дүүргийн  иргэдийн санал хүсэлтийг сонсож  ажиллах,   иргэдэд хууль сурталчлах,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх   орчин бүрдэж, иргэд  хууль хяналтын байгууллагын  үйл ажиллагаа, шийдвэртэй  танилцах,мэдээлэл авах   боломжоор хангагдах  юм ажээ.
Нээлтийн ажиллагааны  дараа Дүүргийн  прокурорын газраас тус  дүүрэгт  ажиллаж буй хэрэг бүртгэх мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтнуудад  зориулсан сургалтыг  зохион байгуулсан   байна.
Дүүргийн  ИТХ, ГХУСАЗЗ-ээс  тус дүүргийн прокурорын  газарт сэргийлэх  шаардлагатай  байгаа  2 компьютерийг  хүлээлгэж өгч  туслалцаа дэмжлэг  үзүүлсэн гэж Хан -уул дүүргийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.