Эрдэнэтийг түшсэн дарга нарын тансаглал сошиалаар шуугиулж байхад дахин нэгэн мэдээлэл цацагдсан нь Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийн ёроолгүй мэт тансаглалын тухай мэдээлэл байв. Нийтдээ зургаан өрхийн дөмөгхөн орон сууцны мөнгөөр зөвхөн гэртээ засвар хийдэг Х.Бадамсүрэнгийн хувьд өөртөө 01 дугаарын тушаал үйлдэж 300 сая төгрөгийн мөнгөөр машин худалдаж авах юу ч биш байх нь аргагүй бололтой.

Шинэ албан тушаалаа авч, Эрдэнэт нүүж очсон Х.Бадамсүрэн 180 сая төгрөгөөр түр амьдрах гэрээ засварласан гэнэ. Засварлах юу байх вэ, тансаг тавилгаар гэрээ дүүргэсэн шинэхэн даргын тансаглал түүний бодсон шиг олныг алмайруулсангүй, харин хараал, атаархалыг ч нэг цуглуулах шиг болж байгаа нь аймшигтай. Хэдийгээр ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор гэгчийн шүлсээ үсчүүлэн барин мэдээллэсэн “Эрдэнэтийн захирал Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх, хангамжаас 10 төрлийг хассан. Зайлуул, хөөрхий өмнөх дарга нар шигээ хангамж эдэлж чадаагүй” хэмээн балайрч байсан ч сард 24.5 сая төгрөгийн цалин, 180 сая төгрөгөөр засварлаж тохижуулсан түр амьдрах байр гэхээр унах унаа, ажлын нь гэрээ дуусах үед буцаж нүүх зардал нь хэдэн онгоцоор буцах дайны байх нь ойлгомжтой болж байх шиг.

Хамгийн аймшигтай нь хэдийгээр 180 сая төгрөгийн засвар, тохижилт гэж байгаа ч хэдхэн хоногийн өмнө 24 сая төгрөгөөр гэртээ засвар хийлгэсэн тухай баримт мөн дэлгэгдэж байсан юм. Тэгвэл 180 сая төгрөгийн тансаг тавилгын жагсаалтад хөгширч үжирсэн биеэ амраах MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэлийг 25,5 сая, хувцасны шүүгээ нь 15 сая, комод нь 8.1 саг төгрөг гэнэ.  Харин гал тогооны тавилгаа 22 сая төгрөгөөр худалдаж авч, шарах шүүгээ, плитка, агаар шүүгч, холигчоор гоёход 2,8 сая төгрөг зарцуулсан байх юм. Гал тогоондоо MELODIA брэндийн найман сандалтай ширээг 16 саяар авч тавьсан гэнэ. Түүнчлэн DONATELLO брэндийн буйдан 21,5 сая, MELODIA брэндийн зочны өрөөний иж бүрдэл 20 сая, сэтгүүлийн ширээ 3,2 сая төгрөг болжээ.

Тэдний байр унтлагын гурван өрөөтэй бөгөөд эхнэр нөхрийн унтах өрөөнөөс бусад хоёр өрөөг тус бүр 10 сая төгрөгийн унталгын иж бүрдэл тавилгаар тохижуулж, гэртээ ажиллах өрөөгөө 8,6 саяын тавилгаар “тоногложээ”. Арай л ховорхон заяа юу гэлтэй энэхүү тансаглал өлхөн 200 сая давсан ч даруухан тавилга авсан 180 сая л боллоо хэмээсэн талаар ойрын эх сурвалж дуу алдан өгүүлсэн юм.  Мань мэтийн ухаанд багтамгүй тансаглал, мань хүний даруухан тохижилт бүхий энэхүү өртөг, дөмөгхөн зургаан орон сууцны мөнгө гэдгийг ёроолгүй шуналтай ичих нүүргүй Х.Бадамсүрэн мэдэж байгаа болов уу.

Хамгийн харамсалтай нь “Эрдэнэт”-ийг төр 100 хувь мэдэлдээ авсан гол шалтгаан энэ хэмээн учир мэдэх эх сурвалж өгүүлсэн нь юм. Хувийн хэвшлийн хяналтыг хууль бусаар түлхэн гаргаж төрийн нударганы нөгөө талд дарга захирлуудын тансаглал, хувьдаа завших их шунал байдгийн гэрч нь Эрдэнэт болсон нь энэ гэнэ. Тийм ч учраас Х.Бадамсүрэнг тойрсон орлогч захирлууд, зөвлөх, туслахуудад энэ хэмжээний хангамж шийдэгдэх нь тодорхой. Хяналт тавих ёстой ТӨБЗГ-ын дарга нь Эрдэнэтийн намын дарга байсан, тэндээ хувийн компанитай, дэд дарга нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн цэсэнд Х.Бадамсүрэн гарын үсэг зурна. Мөн Дотоод аудит нь захирлын шууд мэдэлд харъяалагдахаар бүтцийг өөрчилж өгсөн болохоор амаараа гартал төрийн мөнгөөр тансаглах эрх хязгааргүй мэт авирлах Х.Бадамсүрэнд тавих хяналт, хазаарлах зориг хэнд ч байхгүй нь ойлгомжтой аж.

Сэтгүүлч С.Саянаа

 

Сэтгэгдэл үлдээх

2 thoughts on “Ёроолгүй шуналтай, ичих нүүргүй Х.Бадамсүрэн 200 сая давж тансаглажээ”
  1. xen zailuulax estoi yum be iim noxdiig . ter namiin darga nariix ni nyd ni soxorchixson yum baix daa . toriin 100

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.