Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын метронд болсон террорист халдлагын улмаас хүний амь нас хохирсонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын

Монгол Улсын Их Хурлын дарга эмгэнэлийн захидалдаа, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын метронд болсон террорист халдлагын улмаас Оросын найрсаг ард түмэнд хүнд гарз хохирол учирч, гэм зэмгүй олон хүний амь нас харамсалтайгаар үрэгдэж, шархдаж гэмтсэн явдалд Монгол Улсын Их Хурал, Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

Олон улсын терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тууштай тэмцэл явуулж буй ОХУ-ын хүчин чармайлтыг Монгол Улс бүрэн дүүрэн дэмжиж буйгаа дахин илэрхийлье хэмээсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Цагаан хаданд тэг зогсолт хийнэ

Цагаан хаданд тэг зогсолт хийнэ

"Ногоон бүс"-ээр зарлагдаад байсан Өмнөговь аймагт халдварын 14 тохиолдол бүртгэгдээд байгааг тус аймгийн Онцгой комисс фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Ялангуяа Цагаан хад суурьшлийн бүсэд...