“Шударга Монгол” ТББ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн тайланг ил тод, нээлттэй мэдээллэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас шаардав.

Тус байгууллагын тэргүүн Г.Цэрэнтогтох, “1992 оноос хойш парламентын долоо, Ерөнхийлөгчийн зургаан удаагийн сонгууль болсон.  Үүний дүнд 532 УИХ-ын гишүүн, 13 Ерөнхий сайд, 191 сайд, зургаан Ерөнхийлөгч ажилласан байна. Үүнээс зарим улс төрчид “Эрдэнэт үйлдвэр”-т их хэмжээний шахаа хийсэн тухай мэдээлэл гардаг. Тухайлбал, их хэмжээний түлхүүрийн оосор 100 сая төгрөг, шаазан аяга 76 сая төгрөгөөр шахсан тухай мэдээлэл өмнө нь гарч байсан.

Сүүлийн жилүүдэд Монголын улс төрчид, бизнес эрхлэгчид оффшор бүсэд их хэмжээний мөнгө хадгалуулдаг тухай мэдээлэл гарсан. Оффшорт нуусан хөрөнгийг “Эрдэнэт”-д шахаа хийх замаар босгосон байх магадлалтай. Тиймээс нэн тэргүүн тус үйлдвэрийн санхүүгийн тайланг олон нийтэд ил мэдээлэх ёстой. Шахааний бизнес хийж, оффшорт мөнгө нуусан бол хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ.

Тэрбээр шаардлагыг биелүүлэхгүй бол хуульд заасан бүх хэлбэрээр тэмцэнэ гэдгээ илэрхийлэв.

Ч.Ариунболд

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.