Ираны Ghader буюу Йеменийн Burkan 2 баллистик пуужин нь 1958 онд Зөвлөлтийн бүтээсэн шингэн түлш бүхий Р-17 (Scud) пуужин гэсэн үг. Энэ пуужин нь харьцангуй энгийн чанараараа  орчин цагийн баллистик пуужингаас ялгаатай. Түүний үндсэн дээр орчин үеийн пуужин худалдан авах чадваргуй орнууд  өөрийн пуужинг бүтээсэн байгаа. Ийм маягаар Пакистан, Хойд Солонгос өөрсдийн пуужинг хийжээ.

Саудын Арабын чухал байгууламжуудыг Америкийн MIM-104 Patriot пуужингийн цогцолбороор хамгаалсан гэж мэдээлсэн ч хоёр хоногийн өмнөх пуужингийн довтолгоог  угтан  няцааж чадсангүй. Хоуситуудын хэрэглэсэн пуужин нь 990 кг цэнэгийг 500 км хүртэлх зайд тээх чадвартай байв.