Header Image

Шүүхийн танхимд жирэмсэн эх нярайлжээ

Шүүхийн танхимд жирэмсэн эх нярайлжээ

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд дөнгөж сая /15.00 цаг/ жирэмсэн эмэгтэй нярайлж, шүүгчийн туслах нь эх барьж авчээ. Ийнхүү яаралтай тусламжийг шуурхай үзүүлсэн тул эмэгтэй эсэн мэнд амаржиж, 3.2 киллограмм хүүтэй болжээ.

Нярайлсан эмэгтэйг Б.Чимгээ гэдэг юм байна. Тэрээр төрийн албанд ажилладаг /ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч/ бөгөөд шүүхийн танхимд төрүүлсэн хүү нь дөрөв дэх төрөлт нь ажээ. Тэрээр тухайн үед иргэний үүргээ биелүүлж шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр уригдан оролцож байсан гэнэ. 

Одоо эх хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.