Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо. Хуралдааны эхэнд 2026.06.08-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бөгөөд 83.4 хувьтай байгааг ХЗДХЯ-ны Хяналт шалгалт, дотоод аудитын газраас мэдээллээ.
Улсын хэмжээнд 14 хоногийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас танилцууллаа. 14 хоногийн хугацаанд 9400 гаруй гомдол мэдээлэл, 3061 гэмт хэрэг, 374, 528 зөрчил бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн 96.9 хувь нь зам тээврийн осол байгааг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд танилцууллаа.

ШШГЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд хорих ял эдэлж буй, суллагдах гэж буй болон суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилд зуучлах, нийгэмд дасан зохицох чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлснийг онцлов.
Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх модулыг боловсруулан хэрэгжүүлж байна. Тодруулбал ДХИС-ын багш, оюутнууд хүүхдийн зуслангуудад ажиллаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эрх зүйн мэдээлэл олгож эхэлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын агентлаг байгууллагуудын удирдлагуудад;
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл болон Хүүхдийн төлөө дэд зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах
Сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайланг гаргаж ирүүлэхдээ үр дүнд суурилан тайлагнаж байх
Нийслэлийн 9 дүүргийн иргэдтэй уулзаж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх аяныг 7 дугаар сард багтааж зохион байгуулах,
Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт Хууль бус ашигт малтмал олборлох, хариуцлагагүй уул уурхайн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж байна. Иймд тухайн газруудад очиж хуулийн дагуу шалгаж, дүнг холбогдох саналын хамт танилцуулах

📌Үндэсний их баяр наадам болон COP17 олон улсын хурлын үеэр байгууллага бүр хариуцлага, бэлэн байдлаа сайжруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах
📌Фитнесээр хичээллэдэг тамирчдын хэрэглэдэг уураг болон бусад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд допингийн хориотой бодис агуулагдах эрсдэлтэй тул допингийн эсрэг хяналт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, энэ асуудалд онцгой анхаарч ажиллахыг холбогдох агентлаг, байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
