Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын аманд 2022 оноос эхлэн 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 800 метр даланг бариад байна. Харин өнөөдөр үлдсэн 1 км үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Уг ажлыг сарын хугацаанд хийж дуусахаар төлөвлөж буй.

“Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан “Улаанбаатар хотод 163 км үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг бөгөөд манай байгууллага эзэмшил, ашиглалтыг хариуцаж ажилладаг. Цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ гэсэн тооцоо судалгаа гарсан. Өнгөрсөн онуудад эл байршилд буюу Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар орчимд үер буудаг байсан. Иймээс манай байгууллагаас зураг төслийг нь боловсруулж, өнөөдөр угсралтын ажлыг эхлүүлээд байна” гэв.

Энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар шинэчлэлтийн хүрээнд Энхтайваны гүүрэн доор далавч хана, Хайлаастын үерийн хамгаалалтын далан, 25 дугаар эмийн сангийн хойно, “Сүнжин гранд” зочид буудал болон “Бөмбөгөр” худалдааны төв орчмын босоо ханыг засварлаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 60 хувьтай үргэлжилж байгаа юм.



More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
”Чингис хаан” нисэх онгоцны буудлын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
''Чингис хаан'' нисэх онгоцны буудлаас хот руу ирэх замд зам тээврийн осол гарч, тодорхойгүй хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөөдөр цасан...
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд орж ирсэн орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин...