Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчимд стандартын явган хүний зам, хоёр урсгалтай дөрвөн эгнээ автозам хийх хүсэлтийг тухайн бүсийн барилгын удирдлагуудад удаа дараа тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хотхоны удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.
“Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчмын авто зам болон явган хүний зам сүүлийн арван жилийн хугацаанд стандартын шаардлага хангаагүйн улмаас иргэдийн зорчих хэсэг өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал байсан юм. Нийтийн эзэмшлийн талбайд буюу зорчих хэсгийг хааж зөвшөөрөлгүй барилга барин нэг эгнээ хоёр урсгалтай авто зам болгон, явган хүний замыг нарийсгасан үйлчилгээний төвүүдийн урд авто зогсоол хийсэн нөхцөл байдал үүссэн. Иймд тус байршилд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулган иргэдийн ая тухтай зорчих стандартын автозам, явган хүний зам хийхийг санал болгосон.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр уг байршилд зорчих хэсэг төлөвлөгдсөн. Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Тийм учраас зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нурааж төр өөрийн өмчдөө эргүүлэн авч хоёр талдаа явган хүний стандартын замтай, хоёр эгнээ хоёр урсгалтай авто зам болгон тохижуулна. Энэ хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус энгийн иргэн ч зорчиход хүндрэлтэй байна. Иймээс холбогдох албаныхантай хамтран замын ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн юм.
“NCD Group” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Хүрэлхүү:
Дөрвөн эгнээ зам болгохыг дэмжиж байгаа. Өмнө нь дөрвөн эгнээ болгох гэж байсан ч хоёр талаасаа хавчигдаад бид өөрсдийн хөрөнгөөр хоёр эгнээ зам хийсэн. Уг автозамыг нийслэлд хүлээлгэн өгье гэсэн боловч тухайн үед төсөв мөнгө боломжгүй, хүлээж авахгүй гэсэн тул өнөөдрийг хүртэл манай СӨХ өөрсдийн хөрөнгөөр арчилгааг хийгээд явж байна. Барилга байгууламжуудаа үе шаттайгаар буулгаж зорчих хэсгийг чөлөөлнө гэдгээ илэрхийлье.



More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...