2016 оноос баруун бүс нутагт хэрэгжиж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. Зургаа дахь удаагийн уг сургалтад баруун 5 аймгийн их дээд сургуулийн оюутан, залуус хамрагдаж, цэргийн эрдэмд суралцав.

2024 оны сургалт Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангид болж Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 70 гаруй оюутан цэргийн алба хаалаа.

Аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил өнөөдөр /2024.08.12/ “Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай дүүргэж, цэргийн тангаргаа өргөөд ирсэн Завхан аймгийн Политехник коллежийн суралцагчдыг хүлээн авч уулзав.

Оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлж “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсанаар төрийн албанд ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Next post “Алтангадас одонт” Завхан аймгийн цагдаагийн газрын 100 жилийн ой тохиож байна