Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар НЗХГ болон гүйцэтгэгч “Тотал Инж” ХХК-иас мэдээлэл өглөө.
Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн төслийн зөвлөх инженер Ч.Намшир “Инженер хүний зүгээс үү иргэний зүгээс ярих уу гэдгээ мэдэхгүй байна. Инженер хүний зүгээс ярихаар иргэд “инженер аятай монгол инженер байна уу” гэх юм. Аливаа мэдээллийг нийтэд хүргэхдээ ул суурьтай бүрэн бүрдүүлсний дараа нийгэмд хүргэж байхыг уриалмаар байна. Дутуу мэдээлэл өгөнгүүт сошиалаар “Монгол Улсад замын инженер байна уу, шороон дээр гүүр тавьчихлаа” гэх юм. Бидний хийж чадахгүй 3D эвлүүлэг хүртэл хийгээд гаргасан.
Яармагийн 70,000 хүн амд зориулсан зам нь дээд ангиллын буюу хоёр түвшний уулзвартай байх юм. Яармагийн одоогийн замтай ижилхэн хоёр давхар байна. Замын зөвшөөрөгдсөн налууд тааруулж төлөвлөлтөө хийхээр Туулын хөндий рүү орох тусмаа өндөр. Одоо усанд автсан хэсэгт гүүр байгаа юм. Энэ гүүр төлөвлөлтөд уягдаж өндөр нь өөрчлөгдөж байгаа. Энэ гүүрийг барьчхаад нураагаад дахин барьчихвал улсын мөнгийг шамшигдуулсан болно. Тэгэхээр гүүрээ одоохондоо барихгүй. Гүүрийг тэнэг инженер хийсэн гээд байгаа тэр нь би байна. Нэг гүүр бариад устгах уу, дахиад нэг гүүр төлөвлөснийгөө зөв явуулах уу гэдэг асуудал. Инженерийн шийдлийг мэргэжлийн хүмүүсээс асуух хэрэгтэй.
Гүүрний урд талын далан болон юу ч хийгдээгүй газар үерт автсаныг цэцэг ургуулж, томруулж ярьж байгаад эмзэглэж байна” гэлээ.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
