Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээд сургуулийн өмнөх төв замаар машин бариад явж байсан жолооч ухаан алджээ. Энэ гэнэтийн ослын үед тухайн үед явж байсан Цагдаагийн дэд ахлагч Б.Жамцбал шуурхай ажиллаж, иргэний амь аварсан байна.
Энэ талаар дэд ахлагч Б.Жамцбал, Би өчигдөр ажил тараад 13.00 цагийн орчимд Багшийн дээдийн ойролцоо явж байхад “Харриер” маркийн автомашин жолоодлогогүй болж, ногоон байгууламж мөргөөд зогссон.
Юу болов? гээд очиход 50 орчим насны эрэгтэй ухаан алдсан байсан. Машинаас гялс буулгаж, хажуу тийш нь харуулж, хиймэл амьсгаа хийж анхны тусламж үзүүлсэн.
Цагдаагийн алба хаагчид анхны тусламж үзүүлэх тодорхой мэдлэгтэй байдаг. Бидэнд Ахлагчийн сургуульд сурч байхад заасан. Өчигдрийн тусламжийн хувьд “Жаахан цаг алдсан бол энэ хүний зүрх зогсох байсан” гэж эмч нар хэлсэн.
Иргэн, Өчигдөр би Ленин клубын уулзвараар гарч, Гадаад яамны арын замаар явснаа мэдэж байгаа юм. Түүнээс цааш яаснаа мэдэхгүй. Цагдаагийн албан хаагч түргэн шуурхай арга хэмжээ авсан. Дэд ахлагч Б.Жамцбал гэж хүүд маш их баярлаж байна гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
