“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэрбээр “Хууль хүний царай хардаг байдал сүүлийн үед улс төрийн зорилготойгоор гарах болсон. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр МАН-аас хөөгдсөний дараа Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан. Шийдвэр гармагц 23 цагийн дотор эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагчаар татах тогтоол үйлдэж, тэр даруй намайг цагдан хорьж байсан. Зохиосон хэрэг нь хуульд нийцэхгүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, гэрчийн мэдүүлэг, тайлбар авахгүйгээр шүүхийн шийдвэр гаргах зэрэг ноцтой асуудлууд болсон. Гэсэн хэдий ч улс төрийн зорилготойгоор хэлмэгдүүлж байсныг нэр төртэйгөөр дуусгасан.
“Үндэсний эвсэл”-ийн зорилго иргэдийн эрхийг хамгаалах, хувийн хэвшлээ хамгаалах зорилготой. Үүнийг гүйцэлдүүлэхээр 9 дэх удаагийн сонгуульд оролцохоор хуульд заасны дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлж ажилласан. Хуулийн дагуу ЦЕГ-т лавлагаа хүсэхэд сонгуулийн хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэж, хариу ирүүлж байсан. Үүнийг хэлэхэд дахин тодорхойгүй хариу өгсөн. ЦЕГ будилна гэж байхгүй.
Үүнд үндэслэж, Сонгуулийн Ерөнхий Хорооноос намайг хасах шийдвэр гаргаж байгаа юм шиг байна” гэж ярилаа.
Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоолд:
“Нямтайширийн Номтойбаяр нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсугай” гэсэн тогтоол байна гэж тэрбээр уншиж, танилцууллаа.
Next post
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
