Монголын нэр нөлөө бүхий хүмүүсс үгсэн хуйвалдаж, гадаадын анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэны /Armand Beaudoin/ бүх хөрөнгийг хууль бусаар булаасан эрүүгийн онц ноцтой хэрэг хийгээд түүний учир битүүлэг үхлийн түүхийг ЦУВРАЛААР хургэж байна.
Хуулийг 20 гаруй жил завхруулж, үнэнийг төөрөгдүүлсэн энэ хэрэг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж, илрэхэд ойртоод байгаа юм.

Ч.ХАЖИДСУРЭН, Ц.ГАНБААТАР НАР “БАРМАШ” ХХК-ИЙГ ЛУЙВРЫН АРГААР ФОРИЙН БОЛГОСОН TYYX
Арманд Бодуэн 1997 онд оерийн “Кондор ресурсес” компанийн нэр дээр 15,000 ам.доллараар авч байсан СБД-ийн І хороо, с-61 дугоэр байр, 30а хаягт байршилтай 32 м2 хоёр өрөө орон сууцыг Ч.Хажидсүрэн бэлэвсэн эхнэр Русмини Сусиловатийн нэр дээр шилжүүлснээс хойш 19 жилийн дараа, 2018 оны долдугаар сарын 09-ний өдөр уг байр гэнэт Цэрэндуламын Алтанцэцэг гэгч эмэгтэйн нар дээр шилждэг. Шилжүүлэх гэрээг Цогтоогийн Одонтунгалаг хийж өгсөн байдаг.
Өмнөх цувралуудад дурьдсанчлан, Арманд Бодуэний бэлэвсэн гэргий Русмини Сусиловати нь Канадад амьдардаг бөгөөд олон жилийн өмнө индонезийн иргэншлээ нөхрийнхөө эх орон Канадаар сольсон нэгэн.
Тэрбээр нөхрийгөө өнгөрснөөс хойш нэг ч удаа Монголд ирээгүй, Монголд “Бармаш” ХК-ийн 20 хувийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэдгээ огт мэдэхгүй байсан гэдгийг энд дурьдах ёстой /Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар А.Бодуэний “Кондор ресурсес” ХХК-ийн нэр дээр байсан байрыг хуурамч өвийн гэрчилгээ үйлдүүлж Русмини Сусиловатигийн нэр дээр шилжүүлснийхээ нэгэн адилаар “Бармаш” ХХК-ийн 20 хувь болох 227738 ширхэг хувьцааг мөн шилжүүлсэн/.
Гэтэл ийм үнэтэй байрыг Ч. Хажидсүрэн яагаад Цэрэндуламын Алтанцэцэгт өгөх болов. Үүнийг мэдэхийн тулд Ч.Хажидсүрэн болон Г.Ганбаатар нарын дараагийн том луйвар буюу “Бармаш” ХК-ийг 100 хувь өөрсдийн мэдэлд авсан 2002 он руу буцах хэрэгтэй болно.

Худал хуурмагаар дүүрэн хувьцаа эзэмшигчдийн хурал
Ч. Хажидсурэн нөхрийн хамт “Бармаш” ХК-ийг өөртөө 100 хувь авахын тулд компанийн хэлбэрийг өөрчилж, ХХК болгох шаардлагатай байсан бөгөөд ингэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх зайлшгүй шаардлагатай байв.
А.Бодуэн “Бармаш” ХК-ийг худалдаж авч, шинээр хувьцаа гаргахдаа таван хүний нэр дээр хувааж бичүүлсэн ч өөр бусад 300 гаруй хувьцаа эзэмшигчид байсаар байж. Гэхдээ хамгийн гол саад нь Гэри Бодуэн, Русмини Сусиловати нарыг хэрхэн аргалах вэ” гэдэг байв.
Гэри Бодуэн, Русмини Сусиловати, Жон Херберт нарын эзэмшилд компанийн нийт хувьцааны 58 хувь нь байжээ.
Тиймээс Ч.Хажидсүрэн ээлжит луйвраа хийхдээ өмнө нь Арманд бодуэний өв хөрөнгийг бэлэвсэн эхнэр Русмини Сусиловатид шилжүүлэхэд ашигласан, хэрэглэж дадсан арга болох хуурамч итгэмжлэх үйлдэх аргыг ашиглажээ.
Тэрбээр дээрх гурваас “Итгэмжлэх ирсэн” гаж жижиг хувьцаа эзэмшигчдийг хуураад компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2002 оны долдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан байна. Хуралд Жон Хербертийн 200,000 ширхэг хувьцааг төлөөлж Цэрэндуламын Алтанцэцэг, Гэри Бодуэний 224,019 ширхэг хувьцааг төлөөлж Г.Ганбаатар, Русмини Сусиловатигиин 227,738
ширхэг хувьцааг төлөөлж Ч. Хажидсүрэн нар оролцсон.
Гадаад гурвын 58 хувь дээр Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нарын хувьцаа нийлээд бараг 100 хувь болох тул тэд компаниин хэлбэрийг ХХК болгож өөрчлөх, жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол хувь тараагаад хувьцааг нь худалдаж аван компаниас гаргах шийдвэрийг ядах юмгүй гаргасан байдаг.
Тэд худал хуурмагаар дүүрэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээ ажил хэрэг болгож, 2002 оны аравдугаар сарын 18- ны өдөр “Бармаш” ХК-ийг “Бармаш”
XXK компани болгон, Улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авсан байна.

Монголын анхны хөрөнгө оруулагч, өөрөө хөрөнгөө оруулаад зогсохгүй Канад, Австрали, АНУ гэхчлэн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг Монголд орж ирэхэд уриалж, асар их үүрэг гүйцэтгэсэн Арманд Бодуэний Монгол дахь нэг том хөрөнгө ийнхүү хууль ёсны өв залгамжлагчдадаа очилгүй,Ч. Хажидсүрэн, Г.Ганбаатар нарынх болжээ.

Ингэснээр Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар асар баян болж,
амьдралынх нь бүх асуудал шийдэгдэн баян тансаг амьдарсан бол хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагчид болох Арманд Бодуэний үр хүүхдүүд канаддаа бүхнийг 0-ээс эхлэх хэрэгтэй болно.
Мөн хууль ёсны өв залгамжлагч Гэри Бодуэн эцгээ нас барсны дараа Монголд ирэхэд Ч. Хажидсүрэн “Эцэг чинь Монгол Улсад маш их өртэй. Чи өрийг нь өвлөж авах юм уу” хэмээн айлгаж, буцаасан байдаг…
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Zuv.mn
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....