Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл 2024 оны 05 дугаар сарын 07-нд Сүхбаатар аймагт ажиллалаа.
Өвөлжилт хамгийн хүнд байсан Сүхбаатар аймгийн хувьд 2023 онд нийт 3.8 сая толгой мал тоолуулсан бол 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт малын 44.8 хувь нь хорогдож, 4400 гаруй малчин өрх мал сүргийнхээ 50-иас дээш хувийг нь зүй бусаар алджээ.
Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж Аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ.
Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон сум болох Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж 2 тонн шатахуун шийдвэрлэлээ.
Засгийн газраас зудын гамшгийн дараах эрсдэлийг бууруулах хүрээнд малгүй болсон өрхүүдийг малжуулах, малчны зээлийн хугацааг хойшлуулж, зээлийн хүүнд дэмжлэг үзүүлэх бодлого баримталж буйн зэрэгцээ байгальд ээлтэй, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай мал аж ахуйг хамтарч, хоршиж эрхлэх боломжоор хангах “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд буй.
2023-2024 оны өвөл, хаврын хүндрэлийг давахад зориулж Сүхбаатар аймагт Засгийн газар, Улсын онцгой комиссоос дараах дэмжлэгийг үзүүлээд байна. Үүнд:
- Аймгийн Онцгой байдлын газарт
- Ковш 2 ш
- “Ланд 76” автомашин
- Эрдэнэцагаан сумын Гал унтраах аврах ангид “Ланд 78” машин
- Сүхбаатар сумын ЗДТГ-т “Ланд 76”
- Мал эмнэлгийн газарт ДУК ариутгалын машин
- Уулбаян суманд “Pick up ford” машин
- Асгат суманд “Suzuki Jemny”
- Цас цэвэрлэх, зам гаргахад Зэвсэгт хүчний анги байгууллага, орон нутгийн ковшны шатахуунд 231 сая төгрөг,
- Малын сэг, зэм устгах ажилд 2337 хүн 10 өдөр ажиллах зардал буюу 934.800.000 төгрөг,
- Засгийн газрын тогтоолоор 50 хувь хямдралтай үнээр болон үнэ төлбөргүй олгох хивэг, тэжээлийн зардал,
- Хүнсний тусламжид 307,926,400 төгрөг,
- 910 тн нүүрс 82,298,700 төгрөг,
- Шатах, тослох материалын 18,200,000 төгрөгийг шийдвэрлэсэн хэмээн Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...