Эмээлтийн нянгийн бохирдолтой махны үйлдвэрийн гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-д холбогдох гэм буруугийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн онд болж, шийдвэрээ гаргасан байдаг.
Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Чен Бин /Chen Bin/-ийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөөгүй байна. Ингэснээр өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт холбогдсон хятад иргэнийг ₮25 сая, компанийг ₮70 саяар торгох ял оноосон юм.
Тодруулбал “Эм Ди Си Пи” ХХК-д 70,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 70,000,000 /далан сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд хоёр зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж, нэгтгэн нийт 25,400,000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсан байдаг.
Түүнчлэн тус компанийн агуулахад хадгалагдаж буй 234,864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, 969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгах шийдвэр гаргасан юм.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
