Засгийн газрын өнөөдрийн /2024.01.31/хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан дараах мэдээллийг хийлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.БАЯРСАЙХАН:
-Даатгалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хамтраад Даатгалын тухай багц хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж батлагдах байх гэсэн хүлээлттэй ажиллаж байна.
Даатгалын тухай багц хуульд нэлээд өөрчлөлт хийхээр байгаа. Хамгийн эхэнд гэрээний харилцаа, нөгөө талд нь төр бодлогын хувьд хяналт зохицуулалтын чиг үүрэгтэй оролцдог. Салбарын хууль шинэчлэгдсэнээр нэлээд үр дүн гарна.
Нэгдүгээрт, төр хариуцах санхүүгийн ачаалал буурна, хоёрт хариуцлага хяналтын тогтолцоо сайжирна.
Даатгалын санхүүгийн хүртээмж бааз суурь нэмэгдэнэ. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо илүү боловсронгуй болно. Нэгдсэн санхүүгийн мэдээллийн сан бүрдэнэ.
Давхар даатгалыг бодлогоор бий болгох тал дээр ажиллаж байгаа. Энэ хүрээндээ үндэсний давхар даатгалын компанийг олон нийтийн компани болгохоор жагсаалтад оруулсан, бэлтгэл ажил хангуулаад явж байна.
Олон улсад ердийн даатгал, урт даатгал 48 хувьтай байдаг бол Монголд 98 хувьтай байгаа. Энийг зөв гольдролд оруулахад хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа.
УИХ-аар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлэгдээд явж байгаа. Хөрөнгийн зах зээлийн дунд урт хугацааны стратегийн хөрөнгө оруулагч нь даатгалын сангууд байдаг. Энэ хүрээндээ хоёр салбарын хуулийг тул хамтад нь хэлэлцээд явбал үр дүнтэй. Банкны реформ хийгдэж байгаа үед санхүүгийн салбарын үндсэн хуулиудыг хамтад нь хэлэлцээд явахад санхүүгийн салбарт реформыг цогцоор нь хийхэд үр нөлөө үзүүлнэ. Технологийн шийдлийг санхүүгийн салбарт оруулж ирэх. Нөхөн төлбөр олголтыг хурдан шуурхай болгоход технологийн шийдлийг ашиглах зэргээр илүү тааламжтай хэлбэрээр төсөл бичигдсэн байгаа.
Сангийн сайдын тушаалаар Гамшгийн эрсдлийн даатгалын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ” гэлээ. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Газ ачиж явсан автомашин дэлбэрснээс үүдэлтэй маш олон тээврийн хэрэгсэл шатсан. Мөн орон сууц галд өртсөн. Хохирол барагдуулах ажил ямар шатанд яваа бол?
-Нийт 34 автомашин осолд өртсөн мэдээлэл бий. Үүнээс гурав нь тээврийн хэрэгслийн бүрэн даатгалтай.
Хоёр жижиг оврын автомашинд даатгалыг нь 100 хувь олгосон. Тус бүр 15 сая төгрөгийн нөхөн олговор олгосон.
Том оврын норд бенз 130 сая төгрөгийн тээврийн хэрэгслийн даатгалтай юм билээ. Даатгасан компани нь нөхөн олговор олгох нь зүйтэй гээд шийдвэр гарсан юм билээ.
Ослын улмаас орон сууц галд өртсөн. Нийт 127 иргэд орон сууцны зээлтэй гэсэн мэдээлэл ирсэн. Эдгээрээс 72 нь ипотекийн болон амь нас эд хөрөнгийн даатгалтай. Энэ хөрөнгийн үнэлгээ нь 10,1 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй гэсэн мэдээлэл байгаа. Газар дээр нь даатгалын компанид хохирлын үнэлгээг хараахан хийгээгүй байна. Хуулийн байгууллага осолтой холбоотой шалгаж тодруулах ажил хийгдэж байгаа юм билээ. Энэ ажил дууссаны дараа даатгалын компаниуд газар дээр нь ажиллана. Гэхдээ манай 15 даатгалын компани зүгээр суугаагүй. Иргэд блоод нийслэлтэй холбогдоод мэдээлэл цуглуулж ажиллаж байна гэсэн.
Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хотын албан хаагчдын амь нас эрүүл мэндийн даатгалд нийгмийн хариуцлагын хүрээнд тус бүр 50 сая төгрөгийн нөхөн олговор олгосон гэдэг мэдээлэл ирсэн.
Осолтой холбоотойгоор нийтдээ 9 төрлийн даатгалын хөрөнгө нэхэмжлэгдэхээр байгаа.
-“Дашваанжил” компани даатгалаар нөхөн төлбөр авах уу?
-“Дашваанжил” компанийн хувьд тэсэрч дэлбэрэх үеийн хариуцлагын даатгал хийлгэх шаардлагатай байсан, түүнийгээ хийлгээгүй юм билээ. Харин тэр норд тээврийн хэрэгсэл нь 130 сая төгрөгийн үнэлгээтэй даатгал хийлгэсэн юм билээ. Түүнийгээ авна.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...