Тэрбээр, “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын эрлийз гэх мэт гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа Монгол Улсын газрыг 100 жилээр нь гадаадынханд өгөх гэж байна гэсэн гүтгэлгийг гаргасан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн бол Х.Баттулга. Өнөөдөр гарч ирж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна. Би Х.Баттулга гэх хүнийг ерөнхийлөгч байхад нийт долоон удаа хориг авч байсан. Энэ бохир дайралт гүтгэлэг, доромжлолын эзэн гарч ирж байгаа учраас өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж байгаа юм.
Би Ан-ыг ардчилал, зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож ирсэн ч өнөөдрийн ардчилсан намын хүмүүсийг хараад үнэхээр их харамсаж байна.
Ч.Хүрэлбаатар 100 жилээр гадаад иргэдэд газар эзэмшүүлэхээр боллоо гэсэн гүтгэлгийг тарааж байна. Үнэндээ 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар “гадаадын иргэдэд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна. Түүнийг нэг удаа 40 жилэр сунгаж болно” гээд одоогоос 30 жилийн өмнө баталсан. 2013 онд энэ хуулинд өөрчлөлт оруулж, гадаадын иргэдэд 60 жилээр газрыг “ашиглуулж, эзэмшүүлж” болно гэж өөрчилсөн. Гадаадын иргэдэд газар эзэмшүүлэх хуулийг өөрсдөө баталчихаад засах гэж оруулж ирж байгаа хүнийг гүтгэж байна. Бидний хувьд эзэмшүүлэх гэж 2013 онд оруулж ирсэн хуулийг өөрчилж, “эзэмшүүлэх”-ийг “ашиглуулах” болгож байгаа юм” гэлээ.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
