Индонезын нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ хүртлээ.

Тодруулбал, тэмцээнд Үндэсний шигшээ багийн Л.Ундралбат, Ж.Ганхуяг, Д.Лхадорж дасгалжуулагч нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Харин өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан байна. Ингэснээр Э.Даваахүү нь Парисын олимпын эрх авсан Монголын буудлагын спортын хоёр дахь тамирчин болж байна. Өмнө нь урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ сар хүртэл хугацаанд халтиргаа гулгаанаас болж, 4,945 хүн яаралтай тусламж авчээ
Next post МАН-ын бүлэг гурван асуудал хэлэлцэв