“Оюу толгой”-н гэрээлэгч зарим компанийн ажилчдын төлөөлөл хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг өглөө.
Геологи, уул уурхайн хөгжлийн “Тэмүүлэл холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга Б.Ононхангай: Энэ сард 100 орчим уурхайчин гүний уурхайд угаартсан. 65 уурхайчин хөнгөн угаартаж, үлдсэн нь хүчилтөрөгийн аппарат зүүн, эмчилгээ хийлгэсэн. Тэдгээр ажилчид над руу эмнэлгийн өрөөний зургаа явуулсан юм. Нэлээн олон хүн амьсгалын замын аппарат зүүсэн. Би ажилчдаас мэдээлэл авч, энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Үүний дараа тухайн байгууллага арга буюу хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Гадаад ажилтан өрөөндөө нас барсан, галзуурсан гэх мэт тохиолдлууд бий. Энэ бүхнийг “Оюу толгой” компани нуудаг, мэдээлдэггүй. Ажилчдын олон нийтийн сүлжээнд тавих мэдээллийг ч хатуу хянана гэж анхааруулдаг.
“Оюу толгой” компанид үйлдвэрчний эвлэл байхгүй тул бүх ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллага өнөөг хүртэл байхгүй байна. Ажилчдын эрх ашгийн талаар өргөдөл өгөхөөр бид судалж байна л гэдэг, огт шийддэггүй. Амь эрстсэн, осолд орсон, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл үүссэн гэх мэт олон асуудал уурхайд гарсан. Захирлуудын зардал маш их, Болд захирал яагаад Лондонд амьдардаг юм бэ?

“Оюу толгой” бидний бахархал гэдэг атлаа ажилчдын эрх ашгийг хангахгүй байна. Гүний уурхайн тасралтгүй ажиллагааг хангахын тулд ажилчдаар “Би илүү цагаар ажиллахыг зөвшөөрч байна” гэж гарын үсэг зуруулсан. Дараа нь тэр баримтаа үндэслэн, илүү цагийн хөлс олгохгүй байна. Гүний уурхайд ажилладаг, бүх туслан гүйцэтгэгч ийм байна.
Ил болон гүний уурхайд, баяжуулах үйлдвэрт, айхтар тоостой нөхцөлд ажилладаг ч ажилтнуудад хэвийн бусын нэмэгдлийг өгдөггүй. Ижил ажил эрхэлж буй гадаад, монгол ажилчдад ижил цалин олгодоггүй. Гадаад ажилчин 100 сая төгрөгийн, монгол ажилчин 5-10 сая төгрөгийн цалин авдаг. Гэрээт компанийн ажилтнуудын цалин хоёр саяас давахгүй байна.
Мөн БНТУ-ын “ЭНКА глобал констракшн” компани баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг барьж байна. Энэ компани аль нэг монгол компанитай хамтраагүй, дангаараа ажил гүйцэтгэж байна. Тэд өндөр цалин амласан тул “Оюу толгой”-н бусад туслан гүйцэтгэх компанийн ажилчид “ИНКА”-д орсон. Гэтэл “Оюу толгой”-гоос та нар монгол ажилчдад өндөр цалин өгч болохгүй гэсэн талаар надад Турк компанийн удирдах ажилтан хэлсэн юм. Энэ мэт асуудлууд “Оюу толгой”-д байна.
Би аргаа бараад хэвлэлийнхэнд хандаж байна. Төр засаг энэ компанид хангалттай сайн хяналт тавихгүй байна. Би сүүлийн 4-5 жилийн турш ОТ хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хэрхэн зөрчсөн талаар мэдээлэл цуглуулсан. Өнөөдөр энд ярьсан бүх мэдээллийн хариуцлагыг би үүрэхэд бэлэн. Та бүхэн надаас эдгээр мэдээллийг авч болно. “Оюу толгой” улс доторх улс боллоо. Ажилчдын нөхцөл байдал улам дордож байна гэв.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
