ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж байгаа “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр Хянан шалгах түр хорооны ахлагч Б.Энхбаяр нүүрсний хулгай гэх асуудалтай холбоотой 40 их наяд төгрөгийн тооцооллыг гаргасан Т. Доржханд гишүүнийг гэрчээр дуудаж, тухайн тооцооллоо ямар үндэслэлээр гаргасныг асуулаа.
Т.Доржханд гишүүн хариултдаа “Шинжээчийн зүгээс 40 их наяд нь 330 болчихлоо. Бараг 1 их наяд болчхов уу. Тоонуудаа сайн харсан байлгүй дээ. 1 жилийн зөрүү байгаа, тийм биз. Энэ тооцоолол 2022 оны 12 дугаар сарын 08-нд гарсан. Тооцооллыг манай судлаачдын баг, дээрээс нь энэ чиглэлээр мэргэшсэн олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан. Манай шинжээчдийн мэргэжил, туршлага, ур чадвар нь хэр билээ гэдгийг би мэдэхгүй байна. Ийм тооцоолол гаргаж байгаа бол би өөрсдийн тооцоолол ямар үндэслэлтэй вэ гэдгийг хэлье.
Дахиад хэлье. Энэ бол ямар ч мэдээлэлгүй байх үед гаргаж ирсэн, байж болох төсөөлөл, магадлалын онол дээр үндэслэсэн тооцоолол юм.
40 их наяд хаанаас гаргаж ирснийг үүх түүхээр нь ярья.
2022 оны дөрөвдүгээр сарын 05-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн өмнө мэдээлэл хийсэн байдаг. Энэ мэдээлэлдээ ““Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг гаргаж ирж байна гэсэн. Үүн дээрээ төрөөс гадуур, хяналтгүй их хэмжээний мөнгө эргэж байна. Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 15-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам доллароор ачиж, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Эндээс 60-70 ам.долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засаг цэгцрэхэд манай улсын дотоодын нийт бүлтээгдэхүүний хэмжээ 2 дахин тэлэхээр байгаа.” гэсэн мэдэгдэл хийсэн.
Тухайн үед 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд гарсан байдаг. Эдийн засгийн 2021 оны дотоодын нийт бүтээгдэхүүн 43.6 их наяд байсан. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний орлогыг бид хилийн цаана алдсан гэдэг тооцоог хамгийн анх одоогийн Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн гаргасан байдаг. Бодвол цаад талд нь яамд нь тооцооллуудыг нь гаргасан байлгүй дээ.
Эндээс эхлээд бид төсөөллүүдээ гаргаж эхэлсэн. Тэгээд тухайн оны 12 дугаар сард нүүрсний асуудал гарч ирсэн. Иргэд талбайг дүүргэж, яг ямар хэмжээний мөнгө алчхаад байгаа юм бэ гээд тоо нэхсэн. Үүнд хариулт хэрэгтэй байсан. Хариулт дээр нь бид суусан. Оффтэйк гэрээ тухайн үед ил болоогүй байсан. Бид төсөөлөл дээрээ, Г.Ганболд гишүүний ярилцлага дээр үндэслээд энэ бол Нүүрсний түр хороог ахалж байгаа хүний албан ёсных юм байна. Түүн дээр төсөөллөө хийе гэж, төсөөлсөн. Өнөөдрийн бодит байдлаас зөрөхийг үгүйсгэхгүй.
2022 оны 12 дугаар сарын 08 гэхэд бид оффтэйк гэрээний ямар ч мэдээлэл байхгүй. Бодитоор Монголоос хэдэн тонн нүүрс бодитоор гарсан бэ. Хятад хэдэн тонныг хүлээж авсан бэ гэдэг статистикийн мэдээллүүд нь байхгүй байсан. Ийм үед бид статистикийн төсөөлөл дээр үндэслээд гаргаж ирсэн тоо юм.” гэв.
More Stories
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...