Монгол Улс цахилгаан эрчим хүчний хувьд гал алдахад ойрхон байна. Үүнийг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлууд харуулж буй. Салбарын сайд, мэргэжилтнүүд зунаас эхлэн үүнийг анхааруулж буй.
Тэгвэл энэ цаг үед “Шинэ сэргэлт бодлогын хурдасгуур төв”-ийнхөн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийгдсэн судалгаагаа өнөөдөр /2023.12.15/ танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн гол илтгэлүүд болох “Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт” сэдвээр Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, “Эрчим хүчний бодит өртөг ба шинэчлэлийн боломжит хувилбар” сэдвээр “ШСБХТ” УТҮГ-ийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдорж, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК“ сэдвээр “ШСБХТ” УТҮГ-ийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын төслийн менежер Э.Лхагвасүрэн, Сэргээгдэх эрчим хүчний экспортын боломжийн талаар “ШСБХТ” УТҮГ-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн, “Устөрөгчийн эрчим хүч Монгол Улсад” сэдвээр Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв болон Монголын устөрөгчийн холбооны төлөөлөл илтгэл тавьсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эрчим хүчний салбар 2020 онд 88.1 тэрбум төгрөг, 2021 онд 77.8 тэрбум төгрөг, 2022 онд 187.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 74 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна” хэмээн өгүүлсэн. Тэгвэл “Эрчим хүчний бодит өртөг ба шинэчлэлийн боломжит хувилбар” сэдэвт илтгэлд энэ талаар өгүүллээ. Илтгэлийн эхэнд эрчим хүчний салбар эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйл болж байгааг хэлсэн. Цаашид үүнийг сайжруулъя гэвэл тарифыг нэмэх, дулааны цахилгаан станцуудын засаглалыг сайжруулах, холимог өрсөлдөөнт зах зээл рүү шилжих ёстойг илтгэлдээ онцоллоо. Одоо хэрэгжүүлж буй нэг худалдан авагчийн загварыг өөрчлөх хэрэгтэй бөгөөд энэ загварыг өөрчлөхгүйгээр эрчим хүчний салбарын шинэчлэлийн талаар ярих боломжгүй. Бөөний болон жижиглэнгийн холимог өрсөлдөөнт худалдааны зах зээл рүү шилжих хэрэгтэй гэв. Одоогоор манай улсын өрхийн орлогод эзэлж буй цахилгааны төлбөр 2.2 хувь байгаа бөгөөд сүүлийн 6-7 жилийн хугацаанд энэ нь тогтмол байгаа юм. Гэтэл дэлхийн дунджаар өрхийн орлогын таван хувийг цахилгааны зардал эзэлдэг байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
