Бүх нийтээр мод тарих өдөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна. Нийслэлийн хувьд энэ жил найман байршилд мод тарьж, арчилж буй юм.
Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга О.Тэмүүжин:

-Манайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж зэрэг 300 гаруй байгууллага мод тарих хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу найман байршилдаа хувааж, мод тарих ажлыг зохион байгуулж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд тарьсан моднуудынхаа арчилгааг хийхэд анхаарч байгаа. Тухайлбал, хоёр байршилд зөвхөн арчилгаа буюу нөхөн тарилт, усалгаа, арчилгаа, тухайн орчны хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажил хийж байна. Одоогийн байдлаар 50 мянга гаруй мод, бут тарьсан урьдчилсан мэдээлэл бий хэмээлээ.

Модыг тариад орхих биш, арчилгаа, хамгаалалт маш чухал. Өнгөрсөн жил тарьсан моднуудын ургалт 90 гаруй хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд 34 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулснаас гадна нийт 1.3 сая мод, бут тарьсан юм.

Хан-Уул дүүргийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Айцын даваа орчмын 100 га талбайг ойжуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн.

Тус дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Дүүрэг талбайн зураг төсвийг батлуулж, арчлалт хамгаалалтыг бүрэн хариуцан ажиллаж байгаа. Талбайг хашаалж, харуул хамгаалалт, мэргэжлийн хүмүүс ажиллуулж, усалгааны систем зэргийг шийдсэн. 2022 онд найман га талбайд 7883 тарьц, суулгац тарьсан нь 90-95 хувьтай ургаж байгаа” гэв.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...