Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дэли хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн комиссын 33 дугаар хурал ( 33rd Conference of the Regional Commission for Asia and the Pacific) болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн амьтны гаралтай бүтээгдэхүүн, эрүүл мэндийн комиссын (APHCA) хуралд оролцлоо.
Тус хуралд Ази, Номхон далайн бүсийн 24 улсын төлөөгчид, ДМАЭМБ, НҮБ-ын ХХААБ, Европын холбоо, Азийн хөгжлийн банк болон бусад холбогдох олон улсын байгууллага, бүс нутгийн гишүүн 14 орны төлөөлөгчид оролцов.
Хурлаар мал, амьтны эрүүл мэндийг дэлхийн түвшинд хамгаалах, сайжруулах асуудлаар ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Др Моник Элойт (Dr Monique Eloit) илтгэл мэдээлэл тавьж хэлэлцүүллээ. Түүнчлэн бүс нутаг, үндэсний түвшинд мал, амьтны эрүүл мэндийн нөхцөл байдал, сайжруулах талаар оролцогчид мэдээлэл тавьж, хэлэлцлээ.
Мөн Зооноз өвчнөөс сэргийлэх, Нэг эрүүл мэнд үзэл баримтлалын хүрээнд эрсдэлийг чиглэсэн арга хэмжээ гэсэн 2 техникийн асуудлаар хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.
Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлт, эрүүл мэндийн асуудал, даян дэлхийн тогтвортой мал аж ахуй (GASL), Азийн сүү сүүн бүтээгдэхүүн, уур амьсгалын өөрчлөлт, ухаалаг мал аж ахуй зэрэг асуудлаар илтгэл мэдээлэл тавьж харилцан санал солилцлоо.
Монгол улс бүс нутгийн дээрх арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, тодорхой төсөл хөтөлбөр, олон улсын арга хэмжээнүүдийг өөрийн улсдаа зохион байгуулах боломжтойгоо илэрхийлсэн.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн комиссын 34 дүгээр хурлыг Индонез улсад хийхээр боллоо.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...